Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 13-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ираны цөмийн асуудлыг зүй зохистой зохицуулахын төлөө Хятадын ГХЯ-ны сайдын туслах Сүй Тянькай энэ сарын 14-18-ны өдрүүдэд Иран болон ОХУ-д ажлын айлчлал хийнэ гэж мэдэгдсэн байна.
Лю Жяньчао хэлэхдээ, Ираны цөмийн асуудал болон харилцан сонирхож байгаа олон улсын бүс нутгийн асуудлаар дэр дурдсан хоёр оронтой санал бодлоо солилцох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ираны талын шинэ үйл ажиллагааг Хятадын тал анхааралдаа авлаа. Байдлын хөгжилд сэтгэл түгшиж байна. Талууд тэвцээртэй байж, байдлыг шат өгсүүлж мэдэх үйл ажиллагаа авахгүй байхыг Хятад улс дахин уриалж байна. Ингэвэл сая хэлэлцээ дипломат арга хэлбэрээр дамжуулан Ираны цөмийн асуудлыг зүй зохистой зохицуулж чадна гэжээ. /Урангоо орчуулж,Баясгалан хянав/
|