Түүхийн асуудал нь Хятад Японы хоорондын харилцааг тойрч гарахын аргагүй тул үүнд зөв шудрага хандаж, зүй зохистой зохицуулахыг Японы талд шаардаж байна гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 13-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Лю Жиньчао мөн өдөр гадаад харилцааны яамны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр энэ асуудалд чиглүүлж хэлэхдээ: Японы удирдагчийн дэлхийн 2-р дайны гэмт хэрэгтнийг тахиж байгаа Яасукуни сүмд мөргөл үйлдсэн талаар Хятадын тал байр сууриа олон удаа илэрхийлсэн юм. Хятадын талын байр суурь нь өөрчлөгдөхгүй, тодорхой юм. Түүхийн асуудал нь Хятад Японы хувьд зарчмын томоохон чухал асуудал тул Хятад Японы харилцааны улс төрийн үндэс суурь болж, тойрч гарахын аргагүй юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|