Хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь 2005 оны 4-р сард ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао Хятадын Гүө Миньдан намын дарга байсан Лянзантай хэлэлцээгээр тохиролцсон нийтлэг ойлголтын нэг нь юм, Уулын төлөвлөгөөгөөр 2005 оны эцсээр Тайбэй хотод хийхээр байсан юм. Гэвч Тайваний эрх баригчид зөвшөөрөөгүйн улмаас эх газрын эдийн засаг худалдааны төлөөлөгчид тогтсон хугацаандаа Тайванд хүрч чадаагүйгээс болж хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтыг өнөө болтол Тайбэйд зохиож чадаагүй байна.
Хоёр эргийн эдийн засаг солилцоо болон хамтын ажиллагааг тал бүрээр түлхэн ахиулхын төлөө Тайваний Гүө Миньдан нам болон ХКН уг чуулга уулзалтыг эх газарт шилжүүлэн хийж байна. / Г. Сайн-Өлзий орчуулж, Баясгалан хянав/ 1 2
|