Казахстан Хятад хоёр орон байгалийн хийн хоолой тавих асуудлаар өнөө идэвхтэй хэлэлцээ хийж байна гэж Казахстаны гадаад харилцааны яамны сайд Касимзхомарт Кемелевич Токаиев 13-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна.
Токаиев бол Казахстанаас Хятадад суугаа элчин сайдын яамд Хятадын нийгэм, улс төрийн салбарын зүтгэлтэдтэй уулзах үед ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: Казахстаны нефтийн аж үйлдвэрлэл нь Казахстан Хятадын хамтын ажиллагааны чухал салбарын нэг болсон байна. Казахстан Хятад хоёр орон жилд 20 сая гаруй тонн нефть дамжуулах хүчин чадалтай хоолойг багтаасан хэдэн томоохон төслийг үр ашигтай хэрэгжүүлсэн байна гэжээ.
Токаиев бол Хятадын гадаад харилцааны яамны сайд Ли Зао шингийн урилгаар 4-р сарын 11-13-ны өдрүүдэд Хятадад албан ёсны айлчлал хийсэн юм. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав/
|