Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт 14-ний өдөр Бээжинд нээгдлээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр хоёр эргийн эдийн засгийн солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхтэй холбогдуулан дөрвөн зүйлт санал дэвшүүлсэн байна. Нэгд, ард иргэдийн ашиг сонирхолын үүднээс хоёр эргийн эдийн засгийн хамтын хөгжил цэцэглэлийг биелүүлэх, Хоёрт, агаарын шууд нислэг үйлдэхээр гараа болгож, хоёр эргийн эдийн засгийн хэвийн харилцааны хөгжлийн шинэ байдлыг бий болгох, Гуравд, техникийн түвшин болон өрсөлдөх хүчнийг дээшлүүлэхээр гол болгон хоёр эргийн эдийн засгийн харилцааны үргэлжлэн аятай сайн хөгжхийг ахиулах, Дөрөвт, солилцоо ойлголцолоо нэмэгдүүлэхээр дамжуулан хоёр эргийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах оюун ухаан, хүчин чадлыг эрчимжүүлэх эдгээр болно.
Хятадын Гоминдан намын хүндэт дарга Лянь Зань чуулга уулзалт дээр илтгэл хийсэн байна. Хятадын үндэстний яруу алдар, дэвшил, хөгжил цэцэглэлийн шинэ хуудасыг нээхийн тулд Тайваний хоолойн хоёр эрэг эв санаа нэгтэй байж, Тайвань хоолойн хоёр эрэг Шянган, Аомэнийг оролцуулсан гурван газрын хүчнийг нэгтгэн ирээдүйд дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал хүчин болохыг тэрээр уриалсан байна. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|