Хятад болон АСЕАН-ы эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа гүнзгийрч байгаагийн дагуу үзэсгэлэн худалдааны ажил үйлст шинэ эрч хүч нэмж байна гэж Хятадын худалдааны яамны гадаад худалдааны хөгжлийн хэрэг эрхэлсэн газрын орлогч дарга Жя Гүөюүн Гуан Шигийн Нань Нинд мэдэгдсэн байна.
Хятад—АСЕАН-ы үзэсгэлэн худалдааны олон улсын хамтын ажиллагааны өндөр зиндааны анхны чуулга уулзалт дээр Жя Гүөюун хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад—АСЕАН-ы эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бүх талаар гүнзгийрэн хөгжих шатанд орсон байна. АСЕАН 13 жил дараалан Хятадын худалдааны 5-р том түнш болж байна. Өнгөрөгч онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 130 тэрбум ам. доллараас даваж, төсөөлхөд 2010 он гэхэд 200 тэрбум ам. долларт хүрэх болно. Хятад болон АСЕАН-ы эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр үзэсгэлэн худалдааны хөгжилд өргөн их зах зээлийн эрэлт хэрэгцээ хангасан байна гэжээ. /Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|