• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-14 18:28:24    
Хятадад шашин шүтлэг чөлөөтэй сайн байна гэж үнэлэв

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын дорнод нутгийн Зэ Жян мужийн Ханжөү хотноо болж байгаа Буддын шашны олон улсын хэмжээний анхны хуралд оролцож байгаа олон улсын шашны зүтгэлтэд манай радиогийн сурвалжлагчид ярилцалга өгөхдөө, Хятадын шашны байдлыг идэвхтэй үнэлээд энэ чуулга уулзалтыг зохион явуулж байгаа нь Хятадын засгийн газар шашин шүтлэгийг хүндэтгэн чөлөөтэй бодлого явуулж байгааг харууллаа гэж тэмдэглэсэн байна.

    Америкаас ирсэн Жан Хаи их багштан хэлэхдээ: Хятад улс өөрчлөлт шинчлэлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, шашин шүтлэг чөлөөтэй болсон байна гэжээ. Олон улсын хэмжээний шашны чуулга уулзалтыг зохион явуулж байгаа нь Хятадын засгийн газар ард иргэдийн шашин шүтэх эрх чөлөөг ойлгон хүндэтгэж байгааг харуулж байна гэж Шри-Ланкогийн Келанияа Роял хийдээс ирсэн мяндагтан Махинда Сангхараерхита үзсэн байна.

    Хятад улс өнөө төр гүрэн нь хөгжиж түмэн амьтан амгалан тайван амьдарч байх болохоор Буддын шашин ч урьд өмнө байгаагүй сайн цаг үедээ оржээ гэж Хятадын шашны нийгэмлэгийн орлогч дарга До Шүрэнь багш хэллээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянавв/