ХКН-ын төв хорооны улс төрийн товцооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 14-ний өдөр Бээжинд хэлэхдээ: Гоминдан нам болон Коммунист намын хамтаар байгуулсан солилцоо, ойлголцлогын хүрээ өргөн их орон зайтай, хэлэлцэх сэдэв нээлттэй юм, Тайваний хоолойн хоёр эргийн олон салбарын зүтгэлтдийн оролцохыг урьж байна гэжээ.
Тэрээр мөн өдөр болсон Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт дээр илтгэл хийхдээ ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: ХКН болон Гоминдан намын холбогдох тал хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтыг 2 удаагаа хамтран зохион байгуулсан. Ийм индэр тавцан гаргаж, олон салбарын зүтгэлтнийг оролцуулан хоёр эргийн харилцан ашигтай хамтын ажиллагааны үйл хэргийг хамтаар зөвдөн хэлэлцэх нь үүний зорилго юм гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|