Худалдаа хөрөнгө оруулалтыг цаашид төхөм хялбар болгохын тулд, гадаад валютын ажлыг удирдах зургаан бодлогод зохицуулалт хийх талаар Хятадын төрийн зөвлөлийн зөвшөөрөлтэйгөөр Хятадын ардын банк 13-ны өдөр албан зар нийтэлсэн байна.
Эдгээр бодлого авч байгаа нь Хятадын гадаад валютын ажлыг удирдах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, худалдаа хөрөнгө оруулалтад дөхөм үзүүлэхийг дэмжин, гадаад валютын зах зээлийг цаашид нээж, олон улсын орлого зарлагын тэнцвэртэй байхыг ахиулах зорилготой юм гэж төв банк тэмдэглэсэн байна.
Дээрх шинэ тогтоолыг 5-р сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэж Хятадын гадаад валютын ажлыг удирдах үндэсний газар мөн өдөр мэдээлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Баясгалан хянав/
|