Энэ оны эхний 3 сард Хятадын шинээр батлан зөвшөөрсөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 8900 болж, бодитой ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 14 тэрбум 200 сая ам. долларт хүрч, 2005 оны мөн үеийнхээс 6.4 хувиар өсөн нэмэгдсэн байна гэж Хятадын худалдааны яамны бүртгэсэн тоо сэлт харуулж байна.
Бүртгэлд тэмдэглэснээр, эхний 3 сард Хятадад хөрөнгө орууласан эхний 6 улс орон газар нутагийг жагсаавал: Шянган, Английн харьялалд байгаа Виргиний арлууд, Япон, өмнөд Солонгос, Герман болон Америк болно. /Рэнчинсоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав/
|