Хятадын экспортын барааны 99-р яармаг 15-ны өдөр Гуанжөү хотноо нээгдсэн байна. Хятадын орон нутгийн 10 мянга гаруй аж ахуйн нэгж, гадаадын аж үйлдвэр худалдааны 30-аад байгууллага энэ яармагт оролцсон байна.
Энэ удаагийн яармаг нь 12 хоногийн хугацаатай явагдах бөгөөд нэхмэл бараа, эм бэлдмэл, ажил албын хэрэглээний зүйл зэрэг багтаж байна. Үүнээс гадна үндэстэн дамнасан компанид зориулж, худалдан авах тухай тайлбар тодруулалт хийх юм байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|