• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-17 10:28:48    
Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтыг өндөр үнэлж байна

Синьхуа Агентлэг

    Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт бүрэн амжилттай өндөрлөж, эх газрынхан хоёр эргийн солилцооны хамтын ажиллагааг ахиулах, Тайваний эх орон нэгтэй хүмүүст ашиг хүртээх 15 арга бодлогоо мэдэгдсэн байна. Энэ нь Тайвань арлын дотоодод маш их тусгал гаргаж, нийгмийн олон салбарынхан өндөр үнэлж байна.

    Хятадын Гоминдан намын дарга Ма Инжюү хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөх үе хэлэхдээ: хоёр эргийн эдийн засаг худалдааны эдийн засаг худалдааны чуулга уулзалтад Тайваний маш олон аж ахуйн нэгжийн эзэд сонирхолтой оролцож, энэ нь " байдлын хандлага, хүмүүсийн сэтгэлийн хандаш" болсон байна гэжээ.

    Шиньминьдан намын бодлогын судалгааны төвийн эрхлэгч Жан Шяньяу хэлэхдээ: Эх газрын талын дэвшүүлсэн 15 төрлийн сайн санааны арга хэмжээ нь Тайваньд маш их ашигтай, энэ нь эх газрынхан ажил хэрэгч байгааг харуулж байна гэжээ.

    Тайваний хоолойн хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтын үр бүтээл нь хоёр эргийн сайн сайхан харилцаа нааштай болж байгааг илтгэж, эх газрын талын дэвшүүлсэн 15 төрлийн арга бодлого нь Тайваний хүн ардад үнэн бодитой ашиг хүртээх болно гэж Тайвань арлын дотоодын хэвлэл мэдээллийнхэн үзэж байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\