Хятад улсын өөрөө судлан үйлдвэрлсэн, бие даасан оюуны өмчийн эрх бүхий 9000 метрийн хэт гүн цооног өрөмдөх машин мэргэжилтэний хяналт шалгалтаар амжилттай батлагдаж, энэ оны 6-р сараас эхлэн тандалтын ажлаа хийх болно.
Хятадын нефть байгалийн хийн корпорацийн мэдээлсэнээр, Хятадын судлан бүтээсэн энэ өрөмдөх машины автомат өрөмдөх чадавх, жолоодолгын төвшин зэрэг үзүүлэлт нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн байна.
Өнөө дэлхийд 9000 метрийн хэт гүн өрөмдөх машиныг зөвхөн Америк, Норвеги зэрэг цөөн хэдэн орон л үйлдвэрлэж чаддаг юм байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|