Хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт нь тун их амжилтад хүрсэн байна, ялангуяа Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао хоёр эргийн харилцааны талаарх ирээдүйд холбогдсон саналуудыг их биширч байна гэж Хятадын Гоминдан намын хүндэт дарга Лянь Жань 17-ны орой Фү Жөү хотноо хэлсэн байна.
Лянь Жань ХКН-ын Фү Жянь мужийн хорооны нарийн бичгийн дарга Лү Жангүнтай уулзах үе ингэж илэрхийлсэн юм.
ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жинтао 16-ны өдөр Бээжинд Лянь Жань хийгээд хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалтад оролцсон Тайваний олон салбарын хүмүүтэй уулзах үе хоёр эргийн харилцаа энх тайванаар хөгжхийг ахиулах талаар дөрвөн санал дурдасан байна. Лянь Жань хэлэхдээ, Гоминдан нам, ХКН-аас эрхэлсэн эдийн засаг худалдааны чуулга уулзалтын ололт амжилт нь төсөөлсөнөөс хол даваж, хоёр эргийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, солилцоо зэрэг талаар тун элбэг үр бүтээлтэй болсон байна. Энэ нь маш сайн гараа байгаа юм гэжээ. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|