Хятадын Худалдааны сайдын орлогч Гао Хүчэн саяхан манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын үйлдвэрлсэн арьсан гуталд хямдаар борлуулахын эсрэг арга хэмжээ авсан Европийн холбоог аж ахуйн нигжүүд шүүхэд өгөхийг Хятадын Засгийн газар дэмжих болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын үйлдвэрлсэн арьсан гутлаас Европийн холбоо импортын татвар нэмж авч байгаа нь ДХБ-ын холбогдох тогтоолд нийцэхгүй юм. Хятадын аж ахуйн нэгж хууль зүйн арга замын дагуу эдгээр арга хэмжээг цуцлуулахаар Европийн холбоонд шаардах эрхтэй гэжээ.
Үүний зэрэгцээ тэрээр хэлэхдээ, өнөө Хятад Европ хоёр тал илэн далангүй найрсаг байдалд зөвшилцөл хийж, худалдааны зөрөлдөөнөө зохицуулах зохистой арга хэмжээг хайн сүвэгчилж байна гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|