Хятадын Христосын шашны нийгэмлэг, Хятадын Христосын шашны эх оронч хөдөлгөөны хороо энэ 4-р сарын сүүлчээс 6-р сарын арбад хүртэл АНУ-т "Хятадын шашны нийгэмлэгийн Библийн үзэсгэлэн" ажиллуулж, Хятадын "Библи" хэвлүүлэн гүйлгээнд оруулах талын ажлын байдлыг танилцуулах гэж байна. Энэ бол Хятадын шашны нийгэмлэг гадаадад анх удаа Библийн үзэсгэлэн ажиллуулах гэж байгаа болно.
18-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Христосын шашны нийгэмлэгийн дарга, хатагтай Цао Шэнжэ танилцуулж хэлэхдээ, энэ үзэсгэлэн нь Хятадын Христосын шашны сүсэгтэнүүдийн шашин шүтлэгийн эрх чөлөөтэй байгаа байдлыг харуулах болно гэжээ.
Хятад улсад өнөө Христосын шашны сүсэгтэн 16 сая гаруй байгаа юм байна. 1980 оноос өнгөрсөн оны эцэс хүртэл Хятад улс нийт 40 сая ширхэг Библи хэвлүүлж гүйлгээнд оруулсан байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|