Энэ 4-р сарын 26-ны өдөр бол дэлхийн оюуны өмчийн эрхийн өдөр болно. Хятадын холбогдох талууд суртал ухуулгын арга хэмжээнүүд зохиож энэ өдрийг угтах гэж байна.
Хятадын олон нийт болон аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийн эрхийг хамгаалах үзэл ухамсарыг дээшлүүлэхийн төлөө жил болгоны дэлхийн оюуны өмчийн өдрөөр Хятад улс холбогдох суртал ухуулгын арга хэмжээ зохиож байгаа юм байна. Энэ оны оюуны өмчийн эрхийн өдрийн суртал ухуулгын арга хэмжээ нь "шинийг үүдэн бүтээхэд үйлчилж, нийгэм нийтэд үйлчилэх" урианы дагуу явагдана. Арга хэмжээний үеэр Хятадын холбогдох талууд чуулга уулзалт хийж, Оюуны өмчийн эрхийг хамгаалах үндэсний газрын нээлттэй өдөр ажиллуулах, лекц унших зэрэг арга хэмжээ өрнүүлж, олон нийтэд Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах салбарын чиг шугам бодлого, хууль тогтоол тэрчилэн бусад орны холбогдох салбарын тэргүүний туршлагыг танилцуулах юм байна.\Цэцэн орчуулж, Буян хянав\
|