• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-18 16:57:58    
Хятад Японы харилцааны өнөөгийн байдлыг өөрчлөх хэрэгтэй

Синьхуа Агентлэг

    Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвллийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинь 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Японы харилцааны өнөөгийн байдал хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлгийн хүсэл найдвартай ийцэхгүй байна. Энэ байдлыг түргэн өөрчлөх ёстой гэжээ.

    Тэрээр мөн өдөр Японы экс Ерөнхий сайд Хашимото Рутаро тэргүүтэй Японы олон улсын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлгийн төлөөлөгчидтөй уулзах үе хэлэхдээ, саяхан Хятад улсын дарга Хү Жиньтао Япон Хятадын найрсаг харилцааны 7 байгууллагын хариуцлагатантай уулзахдаа хоёр орны харилцааг сайжруулах чигллийг тодорхой заасан бөгөөд асуудлыг зохицуулах арга зам, хэтийн төлвийг тодорхойлсон нь Хятадын талын нааштай байр суурь болон чин үнэнч эрэл хүслийг гүйцэд харуулсан байна. Японы тал бодитой ажиллагаагаар нааштай хандахыг хүсч байна гэжээ.

    Өнөө Япон Хятадын улс төрийн харилцаа хүнд байдалд байгаа хэдий ч Япон Хятад найрсаг байхыг хүсч байгаа хоёр ард түмний хүсэл эрмэлзэл огт өөрчлөгдөөгүй юм гэж Хашимото Рутаро хэлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\