Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 18-ны үдээс хойш Сиэтлд Микрософтын төв байртай үзэн танилцсан байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хууль тогтоож, хууль хэрэгжүүлэх талаар оюуны өмчийг хамгаалахаа эрчимжүүлж, хойшид энэ талын амлалтаа нухацтай биелүүлэх болно гэжээ.
Хү Жиньтао үзэн танилцсаны дараа хэлэхдээ, оюуны өмчийг хамгаалах нь Хятад улс нээлттэй байлгахаа өргөтгөж, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах шаардлага болохоор барахгүй биеэ дааж шинийг нээхээ эрчимжүүлэн, түргэн сайн хөгжлийг биелүүлэхийн шаардлага юм. Хятадын тал өөрийн амлалтаа нухацтай биелүүлэх болно гэжээ. Микрософт компани нь Хятад улстай маш сайхан хамтран ажиллаж байна, хамтын ажиллагаагаа, ялангуяа эрдэм чадвартай боловсон хүчнийг бэлтгэх хамтын ажиллагаагаа цаашид өргөтгөх ёстой. Микрософт компани Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа өргөтгөхийг Хятадын тал сайшааж байна гэж Хү Жиньтао хэлсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|