• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-20 21:36:08    
ШХАБ-ын хүрээнд цэргийн салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай юм

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 20-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хүрээнд гишүүн орнууд цэргийн салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх нь бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ашигтай юм гэж Хятадын тал үзэж байна гэжээ.

     Чинь Ган мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллаг 6-р сард тэргүүн нарын хурал хуралдуулж, энэ сарын сүүлч, ирэх сарын дунд арав хоногт Батлан хамгаалахын сайд нар болон Гадаад харилцааны сайд нарын хурал хуралдуулх болно. Эдгээр ажиллагаа нь ШХАБ-ын гишүүн орнууд хороондын яриа хэлэлцээ, зөвшилцөл, хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамтаар хамгаалаж, олон салбар дахь найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамтын хөгжилд хүрэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.\Гэрэлт орчуулж О.Дарамбазар хянав.\