Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны 20-ны өдөр нийтэлсэн бүрэн бус бүртгэлээс үзвэл, өнгөрсөн жил Хятад улс хууль бусаар банк санхүүгийн ажил эрхэлдэг байгууллага болон хууль бусаар гадаад валют наймаалдаг 47 цэгийг илрүүлэн шийтгэж, хэрэгт холбогдсон хөрөнгө нь 10 тэрбум юаньд хүрч, гадаад валютын зах зээлийг үр ашигтай эмхлэн цэгцэлсэн байна.
Хятадын цагдааны тал мөн өдөр мэдэгдэхдээ: аж ахуйн нэгж буюу иргэдийн хууль бусаар гадаад валют наймаалахад зарцуулж байгаа хөрөнгийг хуулийн дагуу хурааж, улсын санд оруулах болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|