• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-20 11:38:05    
Хү Жиньтао Хятад Америкийн эрдэмтэдтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтао Хятадын энх тайван хөгжил хийгээд Хятад Америкийн харилцааны ирээдүйн тухай эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байгаа Хятад Америкийн мэргэжилтэн эрдэмтэдтэй 19-ны өдөр Сиэтлд уулзаж үг хэлсэн байна.

   Тэрээр хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнах болно. Энх тайвангаар хөгжиж байгаа Хятад улс нь Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийг ахиулах чухал хүчин болж, Хятад Америкийн харилцааны хөгжилд түүхт нөхцөл боломж хангасан байна. Хятадын энх тайван хөгжлийн замыг үнэнхүү ойлговол сая Хятадын ирээдүйн чиглэлийг гүнзгий ойлгож, Хятад Америкийн стратегийн хамтын ашиг сонирхолыг хамгаалж, Хятад Америкийн харилцааг байнга эрүүл саруул тогтвортой хөгжүүлж чадна гэжээ.

    Хү Жиньтао мөн өдөр Боинг компанийн том онгоц угсарах үйлдвэртэй танилцаж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа нь Боинг онгоцтой адилаар өндөрт дүүлэн гарахыг хүсэн ерөөсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\