• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-20 15:51:29    
Хятад Америкийн эдийн засаг худалдааны хөгжлийн асуудлаар Хү Жиньтао үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ны өдөр Сиэтлд Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны асуудлаар лекц уншиж, хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэхэд баримтлах Хятадын бодлого зорилтыг нарийн тодорхойлон өгүүлсэн банйа.

    Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ: Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Хятад Америкийн харилцааг хөгжүүлэх чухал тулгуур мөн, хоёр орны ард түмэнд үнэн бодитой ашиг хүртээж байна гэдгийг практик харуулж байна. Гарсан асуудлын хувьд хоёр тал эрхбиш эрх тэгш зөвшилцөх болон яриа хэлэлцээгээр, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөх явцад эв зүйтэй зохицуулах хэрэгтэй гэжээ.

    Хү Жиньтао бас Хятад Америкийн худалдаа тэнцвэргүй байгаа, оюуны өмчийн эрхийг хамгаалах, юаний ханш жич Хятадын эрчим хүчний бодлого зэрэг Америкийн талын анхаарч байгаа тулгам асуудлаар Хятадын талын зорилтыг тодорхойлон өгүүлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\