• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-20 15:53:30    
Дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 10,2 хувиар өсөв

Хятадын Олон Улсын Радио

    1-р улиралд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 4 триллион юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,2 хувиар өссөн байна гэж Хятадын статистикийн үндэсний газрын төлөөлөгч Жэн Жинпин 20-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээлэлийн газрын хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

    Сүүлийн жилүүдийн Хятадын эдийн засгийн хөгжлийн тоо баримттай харьцуулбал, энэ оны 1-р улиралын эдийн засгийн өсөлтийн нэмэгдэлийн хэмжээ нь тун хязгаартай байж, эдийн засгийн хэвийн өсөлтийн хэмжээнд байна. Хятад улс эдийн засгийн өсөлтийн өндөр хурдаар хөөцөлдөх биш, эдийн засгийн тогтвортой хөгжил, байгалийн баялгийг үр ашигтай ашиглах болон байгаль орчинг хамгаалах явдлыг нэн анхаарах болно гэж төлөөлөгч мэдэгдсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\