Хятадын гадаадад Хятад хэл заах ажлын үндсэний удирдах хэсгийн тамгын газар болон Америкийн их сургуулийн зөвлөл 19-ний өдөр Нью -Йрокт Хятадын хэл соёлын төслийн хамтын ажиллагааны таван жилийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна.
Уг төлөвлөгөөний дагуу Америкийн сургуулинуудад Хятад хэлний багш их дутагдаж байгаа асуудлыг зохицуулахын тулд Хятад улс ирэх гурван жилд 150 багш илгээж Америкт хичээл заалгах бөгөөд Хятадын багш нар буцсаны дараахь сургалтын ажлыг батлахын тулд Хятад хэлний сургалтын ажил хийх дуртай Америкийн 300 оюутан сурагчийг ивээн тэтгэж Америкийн Хятад хэлний багшийн үнэмлэхтэй болгох юм байна.
Энэ төсөл нь Америкийн оюутан сурагчдад ашигтай, Америкт ашигтай, 21-р зууны дэлхий дахинд ашигтай юм гэж Америкийн их сургуулийн зөвлөлийн дарга хэлсэн байна. \Цэцэн олрчуулж, Буян хянав\
|