Хятад-АСЕАН-ны орнууд мэдээллийн аж үйлдвэрийн талаар өөр өөрийн давуу талтай байж, харилцан нөхвөрлөх талаар нэлээд сайн, хоёр талаараа харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь буурь суурьтай, саруул ирээдүйтэй юм гэж Хятадын мэдээллийн аж үйлдвэрийн яамын сайд Ван Шүйдүн 20-ны өдөр мэдэгдсэн байна.
Тэрээр Малайзад Хятад-АСЕАН-ны мэдээлэл холбооны яамын сайд хийгээд үйлдвэр худалдааны бизнесменүүдтэй яриа хэлэлцээ хийх үе ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын Засгийн газар АСЕАН-тай мэдээллийн аж үйлдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг дээд хэмжээнд чухалд үзэж байна, уг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхийн тулд аж ахуйн нэгж, ажил төрлийн нийгэмлэг болон эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон талын хүчин оролцохыг идэвхтэй ахиулах болно гэжээ.
Хятад-АСЕАН-ны 10 ороны мэдээлэл холбооны яамын сайд, түүний төлөөлөгч нар болон аж үйлдвэр худалдааны салбарын 100 гаруй зүтгэлтэн уг яриа хэлэлцээнд оролцсон байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|