• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-21 11:28:02    
Дарга Хү Жиньтаогийн дөрвөн зүйлт саналыг сайшааж байна

Синьхуа Агентлэг

    Хоёр эргийн эдийн засаг худалдааны чуулга уулзалт амжилттай өндөрлөв. Сүүлийн өдрүүдэд Тайваний хэвлэл мэдээллийнхэн тус тус тойм нийтэлж тэмдэглэхдээ, чуулга уулзалт дээр эх газрын талын мэдэгдсэн Тайваньд хөнгөлөлттэй хандах 15 шинэ арга бодлого Тайваний хүн ардад бодитой ашиг олгож, ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн хоёр эргийн харилцааны энх тайваний хөгжилийг ахиулах талаар дурдсан дөрвөн зүйлт санал нь Тайваний цаашдын хөгжил цэцэглэлд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Тайваний "Жин Жи Ри Бао" сонины 20-ны өдөр нийтэлсэн тоймд тэмдэглэхдээ, Тайваний эдийн засгийн цаашидын хөгжлийн хувьд ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн Хятадын Гоминдан намын хүндэт дарга Лянь Жантай уулзах үе дэвшүүлсэн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг ахиулах дөрвөн зүйлт саналыг нэн чухалд үзэх ёстой. Энэ саналыг Тайваний эрх баригчид нарийн хянамгай судалж, хариуцлагатай, зохистой хариу тусгал гаргах хэрэгтэй гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\