Америкт төрийн айлчилал хийж байгаа Хятад Улсын дарга Хү Жиньтао 20-ны орой Вашингтонд Америкийн найрсаг байгууллагуудад хандан "Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тал бүрээр түлхэн ахиулах" сэдвээр үг хэлсэн байна. Тэрээр үг хэлэх үе Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг тал бүрээр түлхэн ахиулах зургаан зүйлт санаа зорилт дурдсан байна.
Хү Жиньтао үг хэлж тэмдэглэхдээ, Хятад Улс энх тайван хөгжлийн замаар гуйвашгүй замнана. Хятад Улсын биелүүлэх хамгийн тулгам, бодитой үүрэг хариуцлага бол хүчээ төвлөрүүлэн эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьдралыг тасралтгүй сайжируулах явдал болно. Хятад Улсад хамгийн их шаардагдаж байгаа нь энх тайван олон улсын орчин болно гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|