
Хятадын бараа бүтээгдэхүүний чанарыг шалгах үндэсний ерөнхий газар 21-ний өдөр албан зарлал нийтэлж, энэ оны 5-р сарын 1-нээс Тайванаас оруулах жимс жимсгэнэ, хүнсний ногоо, усны гаралтын төрөл зүйлийг нэмэгдүүлхийг зөвшөөрнө гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр эргийн эдийн засаг худалдааны чууллага уулзалт дээр эх газрын талаас хоёр эргийн солилцоо хамтын ажиллагааг ахиулах, Тайваний ах дүү нарт хөнгөлөлттэй байх 15 арга бодлого нийтэлсэн байна. Үүнд Тайваний хөдөө аж ахуйн бүтээгдхүүнд зах зээл нээж өгөх багтаж бий. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\
|