
Хятад улсын дарга Хү Жиньтао 20-ны өдөр Вашингтонд Америкийн дэд Ерөнхийлөгч Дик Ченеи, Сенатын даргын үүрэг гүйцэтгэгч Тед Стевэнс, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Степен Хадлеитай тус тус уулзсан байна.

Ченеитэй уулзах үе Хү Жиньтао хэлэхдээ, Хятад Америк бол дэлхийн чухал нөлөө бүхий орон юм, өргөн хүрээнд стратегийн хамтын ашиг сонирхолтой гэж Ерөнхийлөгч Буш бид хоёр санал нэгтэй үзсэн байна. Олон улсын шинэ нөхцөл байдалд хоёр тал 21-р зууны Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг бүх талаар ахиулж, Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлд тус дөхөхм үзүүлэхийн тулд хамтаар шинэ хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Америк Хятад стратегийн түншийн харилцаа тогтоохыг би дэмжинэ гэж Ченеи хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|