Саудын Арабын ван Абдуллах Бин Абдул Азизын урилгаар Хятад улсын дарга Хү Жиньтао орон нутгийн цагаар 22-ны үдээс өмнө Рияд орж, Саудын Арабд хийх 2 хоногийн төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.
Дарга Хү Жиньтао хүрэлцэн очсоныхоо дараа нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад Саудын Араб 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа үргэлжлэн тогтвортой хөгжиж, хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Үүнд Хятадын тал сэтгэл ханхалуун байна. Саудын Арабтай харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс маш чухалчилдаг. Саудын Арабтай хамтаар чармайж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. Энэ айлчлал маань Хятад Саудын Араб хоёр орон, хоёр орны ард түмний найрамдлыг зузаатгаж, хоёр орны стратегийн найрсаг хамтын ажиллагааны харилцааны цаашдын хөгжлийг үргэлжлэн ахиулна гэдэгт итгэж байна гэж дарга Хү Жиньтао илэрхийллээ.
Айлчлалын хугацаанд дарга Хү Жиньтао Саудын Арабын ван Абдуллах Бин Абдул Азизтай хэлэлцээ хийх бөгөөд Саудын Арабын бусад удирдагчидтай уулзаж, Хятад Саудын Арабын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодолоо солилцох болно. \Э.Цогзолмаа орчуулж,Урангоо хянав.\
|