Хятадын Хайнань мужийн Бөод болсон Бөогийн Азийн чуулга уулзалтын 2006 оны ээлжит хурал хэлэлцэх асуудлаа бүрэн дүүрэн дуусгаад 23-ны өдөр өндөрлөв. Тус хурал нь Азийн эдийн засгийн интеграцчилал, Азийн өрсөлдөх хүчин зэрэг асуудалд маш их анхаарал хандуулж, амжилтад хүрсэн байна.
Австралийн экс Ерөнхий сайд, Бөогийн Азийн чуулга уулзалтын зөвлөлийн гишүүн Боб Хавке Бөогийн Азийн чуулга уулзалтын 2006 оны ээлжит хурал өндөрлөх үеэр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, уг хурал нь макро эдийн засаг болон аж ахуйн нэгжүүдийн бодитой эрэлт шаардлагыг нягт уялдуулж, хуралд оролцсон аж ахуйн нэгжийн эзэдийн бодит эрэлт хэрэгцээг хангахад нэн их анхаарал тавьсан байна. Бөогийн Азийн чуулга уулзалтын Ерөнхий нарийн бичгийн дарга Лүн Юнтү хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, уг хуралд оролцсон төлөөлөгчидийн дөрөвний гурван хувь нь аж ахуйн салбараас ирсэн бөгөөд аж ахуйн салбарын лидерүүд нь энэ хурлын гол бүрэлдэхүүн болсон байна гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Урангоо хянгав./
|