• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-24 15:41:00    
Хү Жиньтао Саудын Арабын Вант Улсын угсаа залгамжлагч Султан Вин Абдул-Азизтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Эр-Рияд-д Саудын Арабын Вант Улсын угсаа залгамжлагч бөгөөд ерөнхий сайдын орлогч Султан Вин Абдул-Азизтай уулзаж, бүс нутаг болон хоёр талын харицаа зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

    Дарга Хү Жиньтао хэлэхдээ, Саудын Арабын Вант Улс нь дундад дорнод персийн булангийн районы чухал орон мөн, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, Арабын улс орнуудын эв нягтралыг ахиулах, персийн булангийн бүс нутгийн интеграцчилын байгуулалтыг ахиулах талаар идэвхтэй хувь нэмэр оруулсан байна. Хятад улс Саудын Арабтай стратегийн хамтын ажиллагааны харицаагаа чармайн хөгжүүлж, улс төрийн талын харилцаагаа эрчимжүүлэн итгэлцэлээ нэмэгдүүлж, эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын хөгжлийг биелүүлэн, соёлын талаар бие биеэ хүндэтгэж, харилцан суралцахыг хүсэж байна гэжээ.

    Султан Вин Абдул-Азиз хэлэхдээ, Саудын Араб болон Хятадын ард түмэн нь энх тайванг эрхэмлэдэг бөгөөд. хоёр орны харилцаа нь улс орон хоорондын харицааны үлгэр жишээ мөн. Хоёр ороны эдийн засаг, худалдаа шинжлэх ухаан техник зэрэг салбар дахь хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэхийг Саудын Арабын тал хүсэж байна гэжээ./Хүчит орчуулж, Урангоо хянав./