Хятад улсын дарга Хү Жиньтао 4-р сарын 18-аас 21-ний өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийсэн юм. Сүүлийн өдрүүдэд гадаад орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд тайлбар нийтэлцгээж, дарга Хү Жиньтаогийн Америкт хийсэн айлчлал нь Хятадын идэвхтэй шинэ дүр төрхийг Америкийн олон нийтэд харуулсан байна. Айлчлалын ололт амжилтын ач холбогдол нь ихээхэн гүн гүнзгий юм гэж тэмдэглэсэн байна.
Америкийн хятад хэлний "Чяо бао" сонин 22-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, дарга Хү Жиньтаогийн Америкт хийсэн энэ удаагийн айлчлал нь ирээдүйд хандаж, хамтын ажиллагаа хайж, соёл иргэншлийг хамтаар эдлэх гэсэн Хятадын идэвхтэй дүр төрхийг харуулсан байна гэж тэмдэглэжээ.
Индонезийн Хятад хэл, Индонези хэл болон Англи хэлний сонинууд сүүлийн үе дарга Хү Жиньтаогийн Америкт хийсэн айлчлалын тухай зураг хавсаргасан мэдээлэл нийтэлж, уг айлчлал хүссэн амжилтдаа хүрсэн бөгөөд Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон гэж үнэлэсэн байна.
Сингапурын "Лянь хэ зао бао" сонин тэргүүн өгүүлэл нийтэлж, Хятад Америкийн харилцаа нь өнөөгийн дэлхийн хамгийн чухал харилцаа болно. Хоёр орон тогтвортой хөгжлийн хандлагаа хэвээр байлгах нь Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн энх тайван хөгжилд ашигтай юм гэж тэмдэглэсэн байна./Э.Цогзолмаа орчуулж, Урангоо хянав./
|