• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-24 17:11:00    
Хятадын засгийн газар онгоц түрээслэн Соломоны арлуудаас харьяат нарыг авчирч байна

Синьхуа Агентлэг

    Хятадын засгийн газар 24-ний өдөр түрээсийн онгоцыг Папуа Шинэ Гвинейнд илгээн Соломоны арлуудын үймээнд өртсөн Хятадын харьяат нарыг эх орондоо авчирч байна.

    Соломоны арлуудын нийслэл Хониарад сүүлийн үе үймээн гарч, хятад хүмүүс оршин суудаг орон нутгийн гудамж үймээний хөлд ноцтой өртөн Хятадын харьяат нарын эд хөрөнгө ихээхэн хохирч, хүмүүс орох гэргүй болсон юм.

    Хятад улсын дарга Хү Жиньтао 23-ны өдөр Саудын Арабид төрийн айлчлал хийж байхдаа Соломоны арлууд дахь Хятадын харьяат иргэдийн аюулгүй байдлыг тууштай хамгаалахыг Хятадын гадаад харилцааны салбарынханд үүрэг болгосон байна.

     Хятад улс Соломоны арлуудтай дипломат харилцаа тогтоогоогүй тул Хятадын гадаад харилцааны яам олон арга хэмжээ авч, Хятад иргэдийн аюулгүй байдлыг баталгаажуулж байна. Хятадаас Папуа Шинэ Гвинейнд суугаа элчин сайдын яам Соломоны арлуудад ажилтан илгээж, Хятадын харьяат нартай шууд харилцуулж байгаа бөгөөд бэрхшээлд учирсан харьяат нарыг түрээсийн онгоцоор Папуа Шинэ Гвинейнээс авчирч байна./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/