Хятадын сангийн яамын орлогч сайд Ли Юүн 23-ны өдөр Вашингтонд болсон дэлхийн банк санхүү болон олон улсын валютын сангийн байгууллагын хөгжилийн нэгдсэн комиссын хурал дээр хэлэх үгээ бичгээр тарааж, Цэвэр эрчим хүч болон хөрөнгө орууллалтыг хөгжүүлэх талын байр сууриа илэрхийлсэн байна.
Эрчим хүчний асуудалын тухай ярих үед Ли Юүн хэлэхдээ, нэгд, эрчим хүчний хангаамжаа өргөтгөж, хөгжилийн хэрэгцээг хангах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татна. Хоёрд, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл хангамжийг ахиулж, цаг уурын дулаарч байгаа байдлыг тогттон барина. Гуравд, олон улсын хамтын нийгэмлэг техник шилжүүлэхээ нэмэгдүүлж, хөгжиж байгаа улс орнуудын цэвэр эрчим хүч хөгжүүлхийнг дэмжих ёстой. Дөрөвд, хөгжиж байгаа орнуудын цаг уурын дулаарч байгааг тогтоон барих явцад туслахдаа эдгээр улс орны бие даан хөгжих эрхийг хүндэтгэх хэрэгтэй гэжээ.
НҮБ-ын мянганы хөгжилийн зорилтын тухай ярих үе Ли Юүн тэмдэглэхдээ, мянганы хөгжилийн зорилт товолсон хугацаанд нь биелүүлэхийн тулд, олон улсын хамтын нийгэмлэг дараах 3 асуудлыг сайтар зохицуулах ёстой. Тухайлбал: нэгд хөгжиж байгаа орнуудад хөрөнгө мөнгө олгох хэмжээгээ өргөтгөхийн зэрэгцээ эдгээр хөрөнгө мөнгийг мянганы хөгжилийн зорилтыг биелүүлхэд үр ашигтай ашиглахыг батлах.
Хоёрт, ДХБ-ын Дохагийн хэлэлцээг үнэнхүү хөгжилийн хэлэлцээ болгохыг батлах. Гуравт, олон талт өр ширийг багасгах төлөвлөгөөний хэрэгжилтйг түргэтгэх зэрэг болно./Хүчит орчуулж, Урангоо хянав./
|