• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-24 18:05:11    
Дарга Хү Жиньтао Саудын Арабд хийсэн айлчлалаа өндөрлөөд Мароккод айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтао Саудын Арабд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд, Саудын Арабын зүүн нутгийн боомтын хот Дамманаас тусгай нисэх онгоцоор 24-ний өдөр Марокко орж айлчилж байна.

    Дарга Хү Жиньтао 23-ны өдөр Риядаас Дамман орсон байна. Тэрээр Дамманд Саудын Арабын нефтийн компанитай танилцаж, Саудын Арабын зүүн нутгийн Эмир Мохаммадтай уулзаж, Мохаммадын өөрт нь зориулсан угтах дайллагад оролцсон байна.

    Саудын Араб нь дарга Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын хоёр дахь орон юм. Үүнээс өмнө тэрээр Америкт төрийн айлчлал хийж, одоо Мароккод айлчилж байна. Энэ айлчлалын дараа Нигери, Кенид айлчлана./Э.Цогзолмаа орчуулж, Урангоо хянав./