Мароккод төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү жиньтао 24-ний өдөр Египетийн Синай хойгийн Дахаб хотод дэлбэрэлтийн халдлага гарсантай холбогдуулан Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракт цахилгаан утас илгээж, энэ халдлагад амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, шархдсан хүмүүст анхаарал халамжаа хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, Хятадын засгийн газар аливаа хэлбэрийн терроризмыг эсэргүүцнэ. Энэхүү дэлбэрэлтийн хэргийг хатуу зэмлэн буруушааж байна. Хятад улс Египетийг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмд үргэлжлэн цохилт өгч, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаална гэжээ. /Э.Цогзолмаа орчуулж, Урангоо хянав/
|