Хятадын Гадаад Харилцааны Яамын хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган хэлэхдээ, Ираны цөмийн асуудлаар, холбогдох талууд тэвчээртэй уян хатан байж, Ираны цөмийн асуудлыг шийдвэрлэхэд ашигтай нөхцөл боломж хангахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Чинь Ган 25-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр, Хятадын талын Ираны цөмийн асуудлаархи байр суурь маш тодорхой юм, Ираны цөмийн асуудлыг хэлэлцээ болон энх тайвны арга барилаар эв зүйтэй зохицуулахыг зорьж байна гэжээ. /Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|