БХАТИХ-ын байнгын хорооны хурал 25-ны өдөр Бээжинд эхэллээ. 5 хоног орчмын хурлаар "Мөнгө угаахын эсрэг хууль" зэрэг 6 хуулийн төслийг хянан хэлэлцэнэ. Үүнд "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүй байдлын хууль" болон "Паспортын хууль" батлагдах төлөвтэй байна.
"Мөнгө угаахын эсрэг хууль"-ийн төсөл нь мөнгө угаах гэмт хэрэг гарахыг сэргийлж хориглох зорилготой юм. Мөнгө угаахын эсрэг тусгай байгууллага байгуулах бөгөөд мөнгө угаахын эсрэг хяналт удирдлагын механизм байгуулах талаар төсөлд дэвшүүлсэн байна. "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүйн хууль"-ийн төсөлд, Хятадын иргэдийн чанга тусгал гаргаж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүйн асуудлыг зохицуулахын төлөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын аюулгүйн баримжааны тогтолцоо тогтооно гэж тодорхой дэвшүүлжээ. "Паспортын хууль" нь паспорт олгох болон паспорт авах өргөдөл гаргах асуудлаархи Хятадын анхны тусгай хууль болно.
Уг хурлаар бас "Заавал сургах үндсэн боловсролын хууль", "Хоршсон аж ахуйн нэгжийн хууль"-д өөрчлөлт оруулах төсөл болон "Эрүүгийн хэргийн хууль"-д өөрчлөлт оруулах шинэ төслийг авч хэлэлцнэ./Э.Цогзолмаа орчуулж, хянав./
|