Хятадын Худалдааны Яамны төвлөрсөн хэлтэсийн дарга Лю Хайчуань 26-ны өдөр Гуанжөүд хэлэхдээ, энэ оны Хятадын гадаад худалдааны гол үүрэг бол гадаад худалдааны бүтэцэд зохицуулалт хийхийг түргэтгэж, өсөлтийн хэлбэрийг өөрчилж, худалдааны ашгийг чармайн багасгах явдал болно гэжээ.
Хятадын худалдааны яам 26-ны өдөр "Хятадын гадаад худалдааны байдлын тайлан" нийтэлсэн байна. Уг тайланг нийтлүүлсэн Лю Хайчуань хэлэхдээ, энэ оны 1-р улиралд Хятадын экспортын нэмэгдлийн хурд түргэн буурч, импортын нэмэгдлийн хурд түргэн нэмэгдсэн боловч Хятадын худалдааны ашиг мөн 23 тэрбум гаруй ам. долларт хүрсэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|