Бүх Хятадын үйлдвэрчдийн ерөнхий эвлэлийн дарга Ван Жаогүө 26-ны өдөр хэлэхдээ, Хятадын үйлдвэрчдийн эвлэл ажилчин ажилтдын хууль ёсны эрх ашгийг цаашид хамгаалах болно гэжээ.
Ван Жаогүө Бээжинд болсон олон улсын хөдөлмөрчидийн баяр майн нэгнийг тэмдэглэх хурал дээр хэлэхдээ, Хятадын үйлдвэрчдийн эвлэл ажилтдыг хамгийн өргөн хэмжээгээр зохион байгуулж, 3 жилийн хугацаанд Хятадын үйлдвэрчдийн эвлэлийн гишүүний тоог одоогийн 150 сая байсны дээр 33 сая гишүүн нэмэгдүүлнэ гэжээ. Тэрээр шат бүрийн үйлдвэрчдийн эвлэл бүрэн бүтэн хөдөлмөрийн харилцааны зохицуулалтын механизм байгуулж, тариачин гаралтай ажилчдын хөдөлмөрийн гэрээ байгуулахыг золоодохын зэрэгцээ, гэрээний явагдаж байгаа байдлыг хянан шалгах: тариачин гаралтай ажилчид, ажлаасаа халагдсан, ажилүгүйдсэн хүмүүс болон амьдрал хүчирдэлтэй ажилтдыг туслан үйлдвэрлэл амьдралынхан нь талаархи бодитой асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардсан байна. /Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|