26-ны өдөр бол дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөрлөг юм. БХАТИХ-ны байнгын хорооны орлогч дарга Шюй Жялү мөн өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс хууль тогтоох, суртал ухуулга хийх зэрэг арга барилаар дамжуулан дотоодын оюуны өмчийн эрхийг хамгаалах орчныг сайжруулж байна гэжээ.
"Оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлаархи 2006 оны Хятадын дээд хэмжээний чуулга уулзалт" дээр Шюй Жялү танилцуулж хэлэхдээ, Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар хууль тогтоох орчныг тасралтгүй сайжруулж байна. Өнөө хууль тогтоох байгууллагаас "Шошгийн хууль", "Патентын хууль", "Зохиогчийн эрхийн хууль", "Зүй бус өрсөлдөөнтэй тэмцэх хууль" зэрэг холбогдох хууль дүрм тогтоож, оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулийн нэлээд боловсронгуй тогтолцоо тогтоосон байна гэжээ. /Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|