Энэ оны нэгдүгээр улиралд Хятадын банк санхүүгийн бус байгууллагын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 2 тэрбум 600 сая юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 280%-р нэмэгдсэн байна.
Хөрөнгө оруулсан бүс нутгийн байдлаас үзэхэд Хятадын банк санхүүгийн бус байгууллагын гадаадад шууд хөрөнгө оруулсан хэмжээ нь 10 сая ам. доллараас давсан улс орон бүс нутаг 9 байж, тэр нь голцуу Азид төвлөрч байна. Хөрөнгө оруулсан салбарт голцуу худалдаа үйлчилгээний салбар, үйлдвэр уул уурхай, зам харилцаа тээвэр, шуудан холбоо зэрэг багтаж байна./Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|