Хятад улсын дарга Хү Жиньтао 26-ны өдөр Нигерийн Ерөнхийлөгч Олусегун Окикиола Арему Обасанжотой хэлэлцээ хийж, Хятад Нигерийн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх болон харилцан сонирхосон олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон бөгөөд туршилгаа нэгтгэн дүгнэсний үндсэн дээр хоёр орны харилцааны хөгжлийн стратегийн төлөвлөгөөг хамтаар боловсруулж, Хятад Нигерийн стратегийн түншийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ нотолсон байна.
Хятадын тал Хятад Нигерийн харилцааг маш чухалд үзэж, Хятад Нигерийн харилцааг Хятадын гадаад харилцааны чухал байранд тавьж байна. Нигерийн талтай хамтаар чармайж, Хятад Нигерийн стратегийн түншийн харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Хү Жиньтао тэмдэглсэн байна.
Хумхаа өвчин болон шувууны ханиадтай тэмцэх, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг дэд бүтэцийн барилга байгуулалтын талаар Нигерит тусламж үзүүлсэн Хятадын талд Обасанжо талархал илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\
|