Энэ он гарснаас хойш, Хятадын бараа бүтээгдэхүүнтэй холбоотой олон улсын худалдааны зөрчил маргаан үргэлжлэн нэмэгдэж, 1-р улиралд 11 орон Хятадын эсрэг худалдааны зөрчилийг 22 удаа үүсэгсэн байна.
Хятадын худалдааны яам 26-ны өдөр " Хятадын гадаад худалдааны байдлын тайлан" нийтэлсэн байна. Уг тайланыг нийтлэгч Лю Хайчуань хэлэхдээ, 1-р улиралд Хятадын бараа бүтээгдэхүүнтэй холбогдсон худалдааны зөрчил маргаан нэмэгдэж, холбогдсон мөнгө төгрөгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс их байна . Үүнээс гадна, өнгөрсөнд бол худалдааны зөрчил маргааны хэрэг нь бараа бүтээгдэхүүнд чиглэж байсан бол өнөө харин бодлого дүрэм тогтолцоонд чиглэх нь олон болж, худалдааны зөрчил маргаан нь нэн өргөн, нэн өндөр хэмжээнд хүрч байна гэжээ.
Хятадын аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа худалдааны зөрчил маргаан нь голцуу худалдааны зарим шинэ саад бэрхшээлээс болж байна. жишээлээд хэлбэл байгаль орчны хамгаалалт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын халхавчилсан техникийн харш саад зэрэг байна. Энэ нь техникийн түвшн, бараа бүтээгдэхүүний зэрэглэлээ дээшлүүлэхийг Хятадын аж ахуйн нэгжүүдэд шаардаж байна гэж шинжээчид үзэж байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|