4-р сарын 26- нь дэлхийн оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр юм. Мөн өдөр Бээжингийн Шиү Шүйжэ гутамжий зах буюу Хонконгийн захын мянга гаруй худалдаа пүүс хуурамч бараа зарахгүй гэсэн амлалт хийсэн байна.
Энэ 4-р сарын 18-ны өдөр дэлхийн нэрт брэндийн таван компани Шиү Шүй зах болон тэндэх худалдаачдийг хуурамч бараа зарсан гэж гомдол мэдүүлсэн хэргийн шүүх хурал болж, Шиү Шүй зах болон хуурамч бараа зарсан таван худалдаа пүүсэд мөнгөн торгууль тависан байна.
Өнөө Шиү Шүй зах нь бараа оруулах бүртгэлийн дүрэм, өдөр тутмын шалган байцаах дүрэм, сэрэмж сануулга өгөх дүрэм, худалдаачдын нэр хүндийн дүрэм зэрэг удирдлагын дүрэм тогтоол тогтоон боловсронгуй болгож, худал хуурамч бараа бүтээгдхүүнээс татгалзаж байна гэж тус захын хариуцлагатан мэдэгдсэн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав.\
|