Хятад Герман хоёр ороны Засгийн газар 26-ны өдөр Бээжинд оюуны өмчийн эрхийг хамгаалах хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ойлголцлын меморандумд гарын үсэг зурсан байна.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, ноднин жил Хятад, Германы худалдааны нийт эргэлт 63 тэрбум 200 сая ам. долларт хүрч, 2010 он гэхэд Хятад Германы худалдааны эргэлт нь үүнээс хоёр дахин нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Хятад нь Ази дахь Германы хамгийн том худалдааны түнш болж, Герман нь Европ дэх Хятадын хамгийн том худалдааны түнш болох юм байна.
Ойлголцлын меморандумын дагуу, Хятад, Герман хоёр тал оюуны өмчийн эрхийн салбар дахь хамтын ажиллагаагаа ахиулаж, харилцаа холбоогоо хэвээр байлгаж, оюуны өмчийн эрхийг хамгаалах түвшинг дээшлүүлэхийн тулд хамтаар хүчин чармайлт гаргана гэж санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|