• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-27 16:31:46    
Хятадын био-эм бэлдмэлийн аж үйлдвэр тодорхой цар хэмжээнд хүрэв

Синьхуа Агентлэг

    Хятадын био-эм бэлдмэл судлан хөгжүүлэх түвшин хөгжиж байгаа орнуудын өмнө эгнээнд орж, үйлдвэрлэл нь тодорхой цар хэмжээнд хүрсэн байна.

    Энэ мэдээг 26-ны өдөр Хятадын Шанхайд болсон "2006 оны Шанхайн олон улсын биологийн техник ба эм бэлдмэлийн эрдэм шинжилгээний хурал"-аас ойлгож мэдээлсэн байна. Генд холбогдсон 30 шахам төрлийн эм бэлдмэл нь Хятад улсад үйлдвэржиж, дэлхий дээр борлуулалтын хэмжээгээр эхний 10-д ордог гены эм бэлдмэл болон вакцины 8 төрөлийг нь Хятадад үйлдвэрлэж чадах болсон юм байна.

    Ирэх 5 жилд, Хятад улс биологийн техникийг ирээдүйн дээд техникийн хөгжлийн гол зүйл болгож, биологийн техникийг эм эмнэлэг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, байгаль орчин, эрчим хүч, далай тэнгисийн биологи зэрэг салбарт ашиглах ажлаа эрчимжүүлэх юм байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\