Хятадын бага дунд сургуулийн 180 сая сурагчтай холбоотой " Заавал сургах боловсролын хууль"-д өөрчлөлт оруулах төслийг 27-ны өдөр хууль тогтоох байгууллагад дахин дэвшүүлсэн байна. Энэ төсөл нь багшлах боловсон хүчин болон боловсролын зардлыг батлах зэрэг боловсролын эх баялгаар хөдөө тосгоны хэрэгцээг түрүүлэн хангах бөгөөд сургалтын зардал дураараа авч байгаа зэрэг асуудлыг голцуу зохицуулах юм байна.
Боловсролын хөрөнгө оруулалтыг хөдөө тосгоны сургууль болон хотын хүчин чадал муутай сургуульд илүү өгч, их дээд сургууль төгссөн оюутад болон багш нар хөдөө тосгонд очиж багшлахыг урамшуулна гэж төсөлд дэвшүүлсэн бөгөөд түр оршин суугчдын үр хүүхэдийн сургуульд орох асуудал болон сургалтын зардал дураараа авах зэрэг асуудлаар тогтоол гаргасан юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|